ОХУ-ын “ЗВЕРИ” хамтлагийн тоглолт тун удахгүй болох гэж байна. Уг тоглолтыг үзэгчдэд болон тус хамтлагийн фенүүдэд гэнэтийн бэлэг барьж Монголын шоу ертөнцийг шинэ төвшинд авчрахаар зохион байгуулагчид ажилласаар байна.

Энэхүү тоглолтын тайзыг урьд өмнө нь Монголд засч байгаагүй шийдлээр засахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Тухайлбал хамгийн сүүлийн үеийн 500 гаруй гэрэл Төв цэнгэлдэхийг гэрэлтүүлэх бөгөөд жинхэнэ амьд шоу, цэвэр дуугаралтыг мэдрүүлэхийн тулд чанга яригч 200 гаруйг тавихаар болжээ. Тайзны өвөрмөц шийдлийг Монголын талаас “Шоутек” харин оросын талаас “Звери” хамтлагийн тоглолтын техникийн алба хариуцан ажиллах юм.

Мөн энэхүү шоу тоглолт нь урьд өмнө нь Монголд тавигдаж байгаагүй цоо шинэ дэлхийн төвшний шоу болох бөгөөд нэг дор гурван төрлийн цогц тоглолт болохоороо онцлог болох юм байна.