“Увертюра” хамтлагийн залуус Монголын баг тамирчдад дэмжлэг үзүүлэх хандив цуглуулах аяны хүрээнд тамирчдын сүлд дууг бүтээжээ. Энэхүү уран бүтээлийг "Rio 2016" оны зуны олимпод оролцох Монголын баг тамирчдад дэмжлэг үзүүлэх хандив цуглуулах аяны хүрээнд бүтээгдсэн юм. Хөгжмийн найруулгыг "Анир" дуу бичлэгийн студи, видео клипийг "Face" студи тус тус хийсэн аж.

Дууг бүтээхэд "Анир" студи, Олимп хөгжлийг дэмжих сан, МҮОХ, Байт харвааны холбоо, бүх үүрэн телефоний операторууд, Улсын төв архив, МҮОНРТ, Төрийн ордны ёслол хүндэтгэлийн алба, Биеийн тамирын дунд сургууль зэрэг олон байгууллагууд болон хувь хүмүүс хувь нэмрээ оруулжээ.

Уншигч та бүхэнд МУСТА А.Эрдэнэ-Очирын шүлэг, Ц.Эрдэнэбаатарын хөгжим, “Увертюра” хамтлагийн залуусын дуулсан "Бид эх оронтойгоо хамт" дууны бичлэгийг хүргэж байна.