Монголын кино урлагийн хөгжил дэвшилийн төлөөх олон чухал шийдвэрүүд өнгөрсөн жилүүдэд гарсаны нэг нь "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар"-аас киночдын дунд өрсөлдөөн бий болгох, хэрэглэгчдийн хандалтыг ихэсгэх зорилгоор долоо хоног бүр киночдын орлогыг зарлаж байхаар болсон билээ.

Энэхүү шийдвэр өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар кино театруудаар гарч байгаа монгол кинонуудын дэлгэцнээ гарч эхэлсэнээсээ хойш өнөөдрийг хүртэл олсон нийт орлогыг олон нийтэд зарласан байна. Энэ удаагийн жагсаалтыг "Ану хатан" кино 255 сая төгрөгийн орлогоор тэргүүлсэн талаархи мэдээллийг ШӨХТГ зарлалаа.

Киноны нэр

Гарч эхэлсэн огноо

Борлуулсан билетийн орлого

1

Ану хатан

2013.01.18

255.429 сая

2

Ерөнхийлөгчийн туслах

2013.01.25

30.340 сая

3

Сарны гөлөг

2013.02.18

68.112 сая

4

Тавилан 2

2013.02.22

7. 247 сая

5

Улаан дөрвөлжин

2013.03.02

2.404 сая