Монголын хөгжмийн урлагийг "Хурд" хамтлаггүйгээр төсөөлөх аргагүй билээ. Тэртээ 1987 онд анх үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн өнөөг хүртэл тасралтгүй уран бүтээлээ туурвисан тэдний олон гайхалтай бүтээлүүд нь Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшин үлдэж одоо ч дурсамж бүрийг нь хөглөдөг биз ээ.

  Тэгвэл "Хурд" хамтлагийн залуус тун удахгүй болох олон улсын хайрын баярын өдрийг тохиолдуулан бүх дурлалт хосууддаа зориулж "Чимээгүй ирэх дурлал" тоглолтоороо бэлэг барих гэж буйгаа дуулгалаа. Тоглолтонд "Хурд" хамтлагийн үе үеийн шилдэг хайрын дуунууд тоглогдох бөгөөд тэдний тоглолт үргэлж амьд хөгжимтэй тоглогддог гэдгээрээ онцлог болдог билээ.

   Тоглолт 2017 оны 2 дугаар сарын 14-ны өдөр буюу гэгээн хайрын өдрөөр Corporate hotel-д 19:00 цагаас ганцхан удаа болох юм. Тасалбарыг Corporate hotel-ын билетын кассаар худалдаалах бөгөөд 1900-1950 утсаар үнэгүй хүргүүлж авах боломжтой. Харин онлайн захиалгыг http://www.Easyticket.mn сайтаас захиалах боломжтой. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99139933, 70002030 утаснаас авах боломжтой 

www.URLAG.mn