Та чичирч зогсох хүүхэд, морь хоёрыг хараад ямар "кайф" авдаг вэ?
2017/03/15
Эдгээр гурван үйлийг хийснээр тэнгэр задраах, энгийнээр цаг агаарыг эвгүйцүүлнэ гэж үзэж, манай өвгөд хориглодог байжээ.
Энэ талаар С.Дулам багш "ногоо ургахаас өмнө, морь малын хүч тэвээрэг аваагүй цагт морь уралдуулах нь угаас хориотой байсан. Харин хуучин цагт залуусЦагаан сараар айл, хамаатан саднаараа зочилж, золгуут хийхдээтэр жилдээ хэн нь хийморьтой явахыг үзэх гэж айл саахалтын хооронд буюу богинохон зайд нэг удаа ухасхийж, хэнийх нь морь хурдан байгааг үздэг байсан. Гэхдээ энэ бол томоохон уралдаантай адилгүй, тоглоом наадмын чанартай зүйл шүү дээ. Ийм зүйл л байсан. Түүнээс бишурт хөлийн уралдаан угаас өвөл, хаврын хахир хатуу цагтбайгаагүй” гэж тайлбарласан юм.
Тэгэхээр мал ухаантай бидний өвгөд хахир цагт уралдаан зохион байгуулж, хүүхэд морь зовоодоггүй байсныг гэрчилж байна. Үнэндээ морь уралдуулах нь нийт түмний гэхээсээ хөрөнгөтний зугаа төдий зүйл болж. Үүнийг хориглож чаддаг хууль, шүүх ч гэж алга. Морь уралдуулж, зугаацдаг энэ байгууллагын толгой төрийн сайд, түшээд байгаа цагт хууль ч тэдний өмнө мөхөсдөх биз.
Тэгэхээр энд ийм гарц байж болохоор байгаа юм. Хэн зугаацаж, хэн нь морио уралдуулах нь бидэнд хамаа алга. Хамгийн гол нь тэр уралдаанаа зөвшөөрөгдсөн морин тойруулгын зам дээр цөөн хүрээнд хийж, төрийн хэмжээнд шийдвэр захирамж гаргадаггүй болмоор байх юм.
Манайх шиг өвлийн хүйтэнд хүүхдээр морь унуулж, эрсдэлд оруулах шийдвэрийг Засгийн газар нь гаргаад байж байдаг улс байхгүй л болов уу даа. Тиймээс зугаацах дуртай хүмүүс нь дэлхийн жишгээр морин тойруулга барьчихаад тэднээ олны нүднээс далд мөнгөө үрээд сууж байвал яасан юм бэ.
Монголоо алджээ гэж буруутгаж магадгүй. Гэхдээ л хацар нь хөлдөж, бээрсэн хүүхэд, хөлс нь хатаж амжилгүй мөстсөн адууг харах бүрт сэтгэл шимшрэх юм. Үүний цаана паар үлээлгэсэн халуун машинд 100 татсан эрхмүүд мар мар гээд инээлдэж суугаад харахаар бүр ч дургүй хүрэх юм. Чичирч зогсох хүүхэд, морь хоёроос ямар кайф авдаг "адгууснууд" юм бол доо бүү мэд...
Үндэстэн агентлаг
Зочин · 2017/03/16
Энэ тэнэг зугаацлаа зогсоогооч, баячууд аа. Та нар тэгж тэнэгтэж байхаар ганц үйлдвэр бариач, хүн юм бол
Зочин · 2017/03/16
Энэ тэнэг зугаацлаа зогсоогооч, баячууд аа. Та нар тэгж тэнэгтэж байхаар ганц үйлдвэр бариач, хүн юм бол
Zochin · 2017/03/15
Mongol yos zanshlaa geesen uyanchin nertei teneg maluud. Ed nar Uyachid bishee, uralduulj bgaa morid ni tarilga sergeesh hiisen genetikiin uurchlulttei adguusnuud shuu dee. mongol mori, morinii uraldaantai yamar ch utgeeree havitahgui baliar show daa ene bol.
зочин · 2017/03/15
Ерөнхийлөгч уяачдад цол гуншин олгож Монгол наадмыг гутааж монгол хүн монгол адууг доош нь хийж буй нөхдийг урамшуулан дэмжиж байгааг болих хэрэгтэй
oogii · 2017/03/15
Uyaachid uursduu morio unaad udur bolgon uraldaj bolno shdee Zaaval huuhdeer zugaagaa gargah shaardlaggui l baimaar
Ene uyaachid ( uyaachid ch gej dee huneer morio uyuuldag ) nuhud hoid nasandaa teregnii mori bolon turnuu
МАН ЗҮТГЭНЭ · 2017/03/15
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
Зочин · 2017/03/15
yherv enhboldod oilguulaach
Зочин · 2017/03/15
Үнэн хэллээ дэмжих хэрэгтэй өвөл уралдах сонирхолтой хүмүүс Максын Ганбаатай уулзаад гадаадад гарч уралдаач болохгүй юмгүй шдээ
Зочин · 2017/03/15
өвлийн морин уралдаанд хүүхдийн нүдний цөцгий хөлдсөн гэсэн салхи хүйтэн сөрөөд нялх амьтаны цусны эргэлт нүд хамар хацарт очиход бэрх байдаг
Л.Лхагва · 2017/03/15
Адуугаар зугаа цэнгэл хөөцөлдөгсөдөд хүндэт өргөмжлөл баатар цол олгож,адуугаа эрлийз монголоор нь,ард түмнээ баян ядуугаар нь ялгагсад хүчээ авах нь зөв үү.
Зочин · 2017/03/15
uujuu ukhaantai khvn baina. Mash zub yum kheljee .Ukhaarakhtvn