ОХУ-д нэгэн эр санамсаргүйгээр гэнэт баяжсан байна.  Найзаасаа  бэлгэнд хуучний сандал авсан нь 50 000 рубльтэй байсан ажээ. Тодруулбал  найзынхаа “акталсан” сандалыг гуйж өөрийнхөө гэрийн тавилгуудтай хослуулсан байна.  Хуучны элэгдэж муудсан энэхүү сандал гол хэсэгтээ хатуу  байсан учир янзлахаар сэмэрсэн хэсгээр хуруугаа оруулж үзэхэд 25 рублийн нэг хэсэг гараад ирсэн байна.  Тиймээс сандлаа  задалж үзэхэд ЗХУ-ын үед хэрэглэж байсан 25 рубль их хэмжээгээр байсан бөгөөд тоолж үзэхэд  50 000 рубль байжээ.