Сайн байна уу? Захидал очих өдрийн мэнд хүргье? Би 35 настай 2 хүүхэдтэй нөхөртэй боломжийн албан тушаал, амьдралтай гайгүй царай зүс бие хаатай жирийн л нэг Монгол бүсгүй. Нөхрийнхөө хэдэн төгрөгний цалин авдгийг ч мэдэхгүй. Өөрөө ар гэрийхээ бүх юмыг зохицуулдаг хүний гар харахгүй, түрийвч рүү өнгийхгүй гэж боддог хүн.

Анхны амьдрал минь бүтэлгүйтэж хэдхэн сартай том охиноо тэврээд л үлдсэн дээ. Дараа нь удалгүй энэ нөхөртэйгөө суусан юм хүүхдээрээ шахуу ч байж найз нар минь “Чи ямар нүдээр хараад суучихсан юм” л гэдгийн гэхдээ анхны нөхөр маань намайг их хардаж гар хүрч өөрөө болохоор хүүхэн шуухантай явдаг байсан болохоор би энэ нөхрийнхөө халамж, зөөлөн занд нь болоод суучихсан юм шиг байгаа юм.

Бид 2 эхний хэдэн жил сайхан л байлаа манай хүн ч халамжтай надад хайртай гэж жигтэйхэн. “Сармагчнаас дээр царайтай бол эр хүн” гэдэг шиг манай нөхөр ядаж байхад их хүүхэмсэгээ би ч эхэндээ “за яршиг амьдралдаа нэг алдсан одоо дахиад амьтны амны бай болохын нэмэр” гэж бодоод мэдсэн ч мэдээгүй царайлаад л явдаг байлаа. Мартын наймнаар хүртэл ажлынхаа хүүхнүүдийг баярлуулаад ирлээ гэсээр үүрээр согтуу ирж л байсан. Бага хүүхдийг минь гэдсэнд байхад хүртэл хонуут өнжүүтээр явдаг байв. Ах минь өнгөрчихөөд ажил явдал нь болоод хөдөө явсан хойгуур хүртэл хүүхэндсээр л байсан. Тэр байтугай манайд найз хүүхнүүд маань ирээд нэг өдөр шоудаад нэг найз маань тасраад унтаж байхад нь хүртэл оролдоод бид 2 бөөн хэрүүл болж л байсан. Сүүлдээ ч би цөхөрсөн дөө.

За гол яриа руугаа орий. Одоогоос 8 жилийн өмнө найз хүүхэнтэйгээ шоудаад тэгсэн манай найз хүүхэн нөхрөө 2 найзтай нь дуудчихваа. Би ч жоохон тэд нартай сууж байгаад л харьлаа харьлаа гээд л яваад өгсөн. Тэгсэн маргааш нь манай найз хүүхэн нөхрийн хоёр найз чамайг сонирхоод л гэж байна. Би ч тэр үедээ тоосонгүй тэгсхийгээд л өнгөрсөн. Дараа нь санамсаргүй нөгөө 2 залуугийн нэгтэй нь тааралдваа. Тэрнээс хойш үе үе уулздаг болоод сар гаран бид 2-н хооронд ямар нэгэн юм болоогүй л байв. Тэрний хажууд байхад их тайван ярих нь хүртэл ухаарал хайрласан би яг найз хүүхэндээ юм ярьж байгаа юм шиг л хамаг юмаа яринаа. Тэгсээр байгаад бид 2 одоо 8 жил уулздаг найз гэхэд хэцүү, нууц амраг гэхэд хэцүү, хайртай хүмүүс гэхэд хэцүү ийм л байдалтай байна.

Тэр минь одоо болтол хүнтэй суугаагүй. Би тэрэнд маш их хайртай. Тэр ч мөн адил. Ноднин зун нөхөр гадарлаад гэнэт ухаан орсон юм шиг л хүүхэндэхээ больсон. Одоо намайг байнга л дарамталдаг зоддог. Би нөхрөөсөө салах гэхээр “тэрийг чинь алчихаад чамайг ална л гэдэг” үр хүүхдээ л бодох юм. Нөхөр маань их архи уудаг болсон. Уухаараа элдвээр хэлнэ. Шөнөжингөө агсан согтуу тавина, тамлана. Би нөхрөө харахаас ч дургүй хүрдэг болсон. Нөхөр бид 2-н сексийн амьдрал бүр байхгүй. Зөв шийдвэр гаргахад минь туслаач…

 http://www.cekc.mn