Би нэгэн охинтой үерхээд 3 жил болсон дэндүү хайртай боловч сүүлийн 1 жилийн турш байнга хэрэлдэж эхэлсэн. Тэгээд бид 2 салаад 6 сар болсон. Тэр хойгуур хэд хэдэн удаа уулзсан.

Би эцэст нь түүнд үнэхээр хайртайгаа ухаараад түүнийхээ төлөө нулимс урсгасны эцэст эргээд түүнтэйгээ холбоо бариад уулзөад бүхнийг шинээр эхлэе гээд ярилцтал тэр өөр хүнтэй унтсан гэдгээ хэллээ.

Миний дээрээс тэнгэр нурах шиг л болсон. Би үнэнч байсан! Тэрч надад хайртай байсан. Магадгүй надтай эргэж нийлэхгүй гэж бодоод тэгсэн байх л даа. Гэхдээ л одоо эргээд нийллээ гэхэд хүүхдийн эх болох хүн тэгээд явж байсан гэхээр цаашдаа үнэхээр бодохоос хэцүү санагдаад байх юм. Би тэвчээд уучалж болох ч гэсэн цаанаа л сонин.

Ямарч эр хүн тэвчихгүй л байх шууд л хаях л байх. Гэхдээ би үнэхээр хайртай. Та бүхэн зөвлөгөө өгнө үү. Хэрвээ мартах хэрэгтэй бол ямар ямар аргаар мартах вэ?

http://www.cekc.mn