Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 20. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 24.  Санчир гараг.  Шувуун хушуут одтой, Зургаан цагаан мэнгэтэй улаагчин хонь өдөр 
 

                          Барилдлага: Түлэх 
                          Шүтэн барилдлага
: Сэрэхүй 
                          Суудал: Хий

Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

 

 Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.