БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчтоор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.  

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Халх голын саваар 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө бүх нутгаар 23-28 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11  метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.