Мунзуй хочит Нямдорж нарт холбогдох шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  өглөө 09:00 цагт хаалттай эхэлсэн боловч шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс нэг нь өвчтэй, хоёр өмгөөлөлгч нь  хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдаан хойшилж 2017.07.03-ны 08:30 цагт товлогдлоо. Ингэснээр шүүх хурал гурав дахь удаагаа хойшилж байгаа юм. Харин шүүх хуралд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүйМонголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Ж.Уранчимэг, М.Цэнгүүн нарт шүүхээс дээрх 2 өмгөөлөгчид арга хэмжээ авахыг Монголын хуульчдын холбоонд даалгаж шийдвэрлэсэн байна.