Сайн байна уу? Юуны түрүүнд бүгдэд нь мэнд дэвшүүлье. Энд бичиж жоохон ч сэтгэлээ онгойлгох санаатай. Би эхнэртэйгээ танилцаад 7 жил болж байна миний эхнэр над дээр миний том хүүтэй хамт ирсэн юм. Ингээд дахиад 2 хүүхэд гарч бид 5-лаа боллоо. Анх эхнэртэйгээ танилцахад үе үе шоудаад утсаа салгаад алга болдог байлаа тухайн үедээ уурладаг байсан ч уур минь дороо гарч мартаад хайрладаг байлаа. За олон юм нуршилгүйгээр гол асуудалаа бичье.

Оны өмнө эхнэр минь гадаад аялахаар явлаа 20 хэд хоносон байх. Тэгэхдээ тэндээ нэг монгол залуутай танилцаад унтчихаад ирсэн байгаа юмдаа. Би хэдэн хоног л зомбий шиг амьтан явлаа. Тэгээд уурлаад хүүхдүүдээ аваад сална гэдгээ хэллээ. Манай эхнэр надаас уйлаад л гуйлаа дахиж тэгэхгүй ингэхгүй гээд сайн эхнэр байна нтр гээл би ч яахаа мэдэхгүй нас бие гүйцсэнээсээ хойш анх удаа нүднээсээ нулимс унагааж үзлээ. Тэгэж тэгэж хүүхдүүдээ бодоод салахгүй байхаар шийдсэн.

Гэтэл сүүлийн үенээс эхнэр минь дахиад л өөр хүнтэй яваад байх шиг байна. Өмнөх шиг нь баттай сурвалж байхгүй л дээ. Надтай хандах хандлага нтр нь нэг л өөр болоод. Ажлын газрынх нь нэг хүн байнга мессеж бичээд надад утсаа ч үзүүлэхгүй, амарч байгаа хэрнээ гэртээ тогтохгүй гараад явчина, залгахаар утсаа авахгүй. Манай эхнэр 2 өдрийн өмнө дахиад аялалаар явсан явахынх нь өмнө бид бас л хэрэлдээд салах дээрээ тулсан. Яг салая гэхээр хүүхдүүд бодогдоод байх юм. Яавал дээр вэ?

cekc.mn