Үс засуулбал: Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх: 07.06-18.32
Барилдлага: Үл зохилдох 
Шүтэн барилдлага: Мунхрахуй 
Суудал: Шороо
Аргын тооллын 10 сарын 5, Бархасвадь гараг. Билгийн тооллын 15, Могойг хүлэгч одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 06 минутад мандан, 18 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.