Сайн байна уу? Би 2 жилийн өмнө өөрөөсөө 7 насаар эгч хүнтэй гэр бүл болсон юм. Бид 2-н дундаас хөөрхөн хүү гарч одоо хүү маань 2 настай. Энэ жилээс эхнэр маань гэнэт муухай ааштай болж, хэрэлдэх нь ихсэх болсон.

Бүр сүүлдээ хэрэлдэхээрээ гадуур хонодог болсон. Маргааш нь асуухаар найзындаа хоносон гэж хэлдсэг байлаа. Би ч тэрэнд нь итгээд нээх юм шалгаадаггүй байсан юм. Нэг өдөр миний утасны төлбөр гараад хийж чадалгүй хаагдчихаар нь түр барьчих UNITEL-н дугаар аваад барьж байгаад юу ч байсан шалгаад үзье гээд эхнэр лүүгээ "урьд нь сансарт уулзаж байсан залуу байнаа" гээд мсж бичтэл "Би чамтай согтуудаа унтсан битгий мсж бичээд бай. Чамаас болж нөхрөөсөө салмааргүй байна" гэсэн хариу ирдэгийн. Би дараа нь шинэ дугаар аваад чамаар тоглоод бичсэн гээд лавлаад асуутал "хүн тоглоод байна гэж бодоод хурдан салах гээд ингэж бичсэн юм" гэж хариулсан. Би лав худлаа ярьж байна гэж бодож байгаа. Одоо яах вэ?

Эхнэрээ намайг хуурсан гэж бодох болгонд надад байж суух газраа олж ядтал уур хүрээд байх юм.