Хятадын дуучин, жүжигчин мэргэжилтэй Лухан 1990 онд төрсөн бөгөөд "EXO" хамтлагийн гишүүн гэдгээр нь уншигчид маань илүүтэй мэднэ. Лухан Хятадад хамгийн алдартай хүмүүсийн тоонд зүй ёсоор багтдаг билээ. Лухан хэд хоногийн өмнө өөрийн Weibo хуудсандаа найз охинтойгоо авхуулсан зургаа оруулаад “Сайн байцгаана уу? Энэ бол миний найз бүсгүй Гуан Шиаотонг” хэмээн бичжээ. Түүний энэхүү постонд 4,8 сая хүн хандалт хийж  2,8 сая коммент иржээ. Харин энэ мэдээг сонссон хэд хэдэн фен охидууд нь амиа хорлох үйлдэл хийсэн талаар Хятадын хэвлэлээр мэдээлжээ. Тэдгээр охидууд судсаа ханах, өндөр байшин дээрээс үсрэхийг завдсан байна. 

Лухан найз охинтойгоо кино зураг авалтын үеэр танилцсан бөгөөд түүний найз охин Гуан Шиаотонг 20 настай өөрөөс нь нилээд хэд дүү охин гэнэ. Гуан Шиаотонг ч мөн адил Хятадад өсч яваа залуу жүжигчидийн нэг билээ. 

Эх сурвалж: Seen.mn