Сүүлийн үед Монголын телевизийн сувгуудаар гарч байгаа зарим нэгэн контент үзэгчидээс өндөр үнэлгээ аваад байгаа. Түүний нэг нь хэд хоногийн өмнө анхны дугаараа цацсан "Shark tank" нэвтрүүлэг байлаа. Нэвтрүүлгийн эхний дугаараас нэг оролцогч буюу "Уяач" аппликейшн бүтээсэн Б.Артур 30 сая төгрөгийн хөрөнгө босгож чадсан билээ.

Тэгвэл Л.Чинбат захиралтай хамтран хөрөнгө оруулсан шалтгаанаа Г.Амартүвшин захирал ийнхүү тайлбарлажээ. 

Уяач аппликэйшнд Л.Чинбат захиралтай хамтран хөрөнгө оруулалт хийсэн 5-н шалтгаан:


1. Багийн гишүүд нэгдмэл сонирхлоо нэгэн зорилго болгож, түүнийгээ бодит болгох алхмаа хийсэн нь;
2. Аппликэйшн нь платформ бизнес болон өргөжих, зөвхөн хурдан мориор зогсохгүй бусад малын бүртгэл, цахим худалдаа, төлбөр тооцоо хийх боломж;
3. Сошиал сувгийн нэг төрөл;
4. Хөрөнгө оруулагчийн эхний саналыг шууд хүлээн аваагүй нь эгдүүцэл бас хүндэтгэх сэтгэл төрүүлсэн;
5. Эцсийн үнэлгээг бодитой гэж үзсэн. Valuation per user зарчмаар. 

Эх сурвалж: Seen.mn