Харун Патвари гэх 53 настай бангладеш эр баруун ташаанаас нь ургасан аварга том хавдарын улмаас олон жил шаналж яваа аж. Биеийн жин нь 28 кг хэдий ч үүний ихэнх хувийг өнөөх аварга том хавдар нь эзэлдэг гэнэ 

Хавдарын улмаас ажил эрхэлж чаддаггүй, гадагш чөлөөтэй ч алхаж чаддаггүй түүний арын албыг 49 настай эхнэр нь нуруундаа үүрдэг байна. Баруун ташаанд нь ургасан уг хавдар Харуныг есөн настайгаас нь эхлэн ургажээ. Энэ хугацаанд олон янзын эм тан уусан ч төдийлөн нөлөөлөөгүй аж.