Энэ сарын 20-нд “Marquee club 27”-д Дэлхийд тэргүүлэгч шар айрагны премиум брэнд Heineken нь “The coolest party of the year” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээгээр 2014 оны 1-р сарын 31-д Тайланд улсын Бангкок хотод болох дэлхийд алдартай хаус, электроник хөгжим, бүжгийн Sensation партинд VIP зочидоор оролцох ялагчдыг тодрууллаа.

Арга  хэмжээний үеэр Монголын шилдэг гурван DJ crew-ийн чадварлаг DJ нар хоорондоо ур чадвараараа өрсөлдөн, Монголын анхны DJ нарын нэг Амай, Хөгжмийн найруулагч Баярхүү, Hi-Fi records-ийн захирал продюсер Нацагдорж нар шүүгчидээр ажилласан. Уг шалгаруулалтаар MMP crew-ийн DJ Тэмка өөрийн чадвараа харуулан энэ үдшийн ялагч DJ болсон бол зочдын дунд QR кодыг тайлах тэмцээнд Б. Одбаяр, Э. Сэлэнгэ нар авхаалж самбаагаараа бусдаас тэргүүлэн олон улсын Sensation партинд өөрсдийн найзуудын хамт оролцох эрхээр шагнуулсан юм.

Өөрийн ертөнцийг шинээр нээх боломжийг залуустаа үргэлж олгож байдаг Heineken брэндийн зүгээс ялагчиддаа дахин баяр хүргэн, шинэ ондоо эрч хүч, баяр хөөрөөр дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна!

ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭХ НЬ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРТОЙ.

СББ Трейд ХХК, Хан-Уул дүүрэг 1-р хороо Чингэсийн өргөн чөлөө, Спирт Бал Бурам компаний байр.

Утас :  11-345555