10 гаруй жилийн өмнө “Сэтгэлдээ дуулъя” дууг хоршин дуулж олны хүртээл болгож байсан дуучин О.Одончимэг анхны бие даасан “Бүсгүй заяа” тоглолтоо энэ сарын 14-нд Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна. Тоглолтод түүний “Сэтгэлдээ дуулъя”,”Бүсгүй заяа”, “Нандин учиг”, “Сондгой тоотой шувуу” зэрэг дуунууд дуулагдах юм.

 

Тоглолтын тасалбар худалдан авсан хүн бүрт “Бүсгүй заяа” цомог дагалдах юм байна. Тоглолтоос бэлтгэсэн фото сурвалжлагыг бид хүргэх болно.