Монгол туургатны нэгдсэн “Хамаг Монгол” тоглолт 3 сарын 7,8 ндболсон бөгөөдМонголчууд хэдэн зуунаар хүсэн хүлээсэн бахдам сайхан үйл ажиллагаа болж өнгөрлөө.

Өмнө нь Монголчууд 13-р зуунддайн тулаан зэр зэвсэгээр нэгдэж байсан бол 2013 онддуу хуур баяр цэнгэлээр нэгдэж нийллээ. “Хорвоо ээлжтэй” гэж чухам үүнийг л хэлдэг байх. Маш бэлгэдэлтэй, агуу үйл хэрэг болж өнгөрлөө.

Алунгоо эхийн 5 хөвүүн нэгдэхээр ямар их хүч хайрыг агуулж их үйлийг бүтээж чадахыг энэ үеийн залуус харуулж чадлаа.

Чухам энэ 2 өдөр Хамаг Монголчуудын зүрх нь хөөрч, цус нь булиглаж яс нь шархирч хорвоогоор нэг Монгол гэж омогшлоо.Ялангуяа Монголын соёл урлагийнхан машид ихээр үнэлэн бахарахсанүйл хэрэг боллоо.

Залуучууд нэгдэж ихийг бүтээхээр шулуудаж байна.

Тува, Буриад, Өвөр-Монголоос бүр алс хол 5000 км-ын цаана Каспын тэнгисийн чанад Халимагаас хүртэл бидний элэг нэгт ахан дүүс уран бүтээлчид тэднийг дагалдах олон олон албаны хүмүүс болон тухайн улсын мэдээллийн хэрэгсэлүүд нь хүртэл биднийг зориод “Хамаг Монгол”-оосоо дуу дуугаа түрэн Монгол улсдаа хүрэлцэн ирж байхад нь хашгираад гүйхгүй юмаа гэхэд сэмэрхий ч гэсэн хадаг бариад зогсож байх эрхэм үүрэг тангарагтай Монгол Улсын Соёлын Яамны сайд хатагтай Ц.Оюунгэрэл нүдэн балай чихэн дүлий хаачивгэж асуух хүн олон байв.

Сайд Ц. Оюунгэрэл чухамдаа Домогт Алунгоо эхийн үрсийн нэг л байтлаа яагаад энэ зүйлийг хайхран харсангүй вэ? Түүнд сэтгэл дутав уу үнэхээр хийх ажлаа мэдэхгүй байна уу? гэж хамаг олны шагширан харамсахыг сонсоод өмнөөс нь ичиж зогссоноо нуух юун.