"Бридж" Д.Ганхуягийн охин  баячуудын хүүхдүүд хэрхэн хар тамхи, мансууруулах бодис, хэрэглэж архидан согтуурдаг талаар дэлгэрэнгүй бичлэгийг хийж хүргэсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ.

Цэнхэр үст Цэрэн энэ тухай идэвхитэй шүүмжилж хүчин хийсэн гэх залуусын зургийг фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн юм. Харин тэдний дунд байсан "Ньюс" агентлагийн захиралын хүү Г.Анархүүг буруугүй хэмээн Э.Цэрэн лайв хийж мэдээлсэн юм. Тэгвэл Г.Анархүүг өмөөрөн олны танил хэд хэдэн хүмүүс түүний тухай мэдэх зүйлээ фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ. 

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан: 

"БИ АНАРААГ САЙН ТАНИНА Гэнэт өнөөдөр Анараа гүтгэлэгт живэв. Би түүнийг дунд сургуулийн жаахан хүү цүнхээ үүрээд явдаг байхаас нь танина. Түүний аав ээж, эмээ өвөө ах эгч нарыг ч мэднэ. Эдний гэр бүл тун хүмүүжилтэй. Хүүхдүүд нь их боловсон зөөлөн шүү. Анараа тэгж хар тамхи татаад охидоор зугаагаа гаргаад явдаг гар бишээ. Tseren Enebish , Tsend-ayush Batmunkh нараа хаа хамаагүй зураг гаргаж ирээд хүнийг шууд элдвээр гүтгэж болохгүй шүү!!! Цэрэн түрүүн лайв хийсэн болохоор бас ч гэж хүмүүс бага зэрэг зөв ойлголт авлаа. Ямар ч баримтгүй, баталгаагүй зүйлээр ямар аймаар фБ терор хийдэг юм бэ. Би Анарааг Anarkhuu Ganbat сайн танина, сайн мэднэ. Даруухан сайн залуу шүү. Ингэж бичлээ гээд одоо намайг тасдаж идвэл идэцгээ!!! Гэхдээ үнэн бүхний талд бат зогсоно би!!! Үнэн хүн бүхэнд таалагддаггүй билээ" гэсэн бол жүжигчин

Б.Цэцэг:  "Унасан дээр нь дэвсэнэ гэгч л болж байна даа! Anarkhuu Ganbat г таньдаг болоод олон ч жил өнгөрч дээ. Энэ залуу хүмүүсийн бодоод байгаа шиг баян тарган айлын хүүхэд бишээ дээр нь нэмж хэлэхэд багаасаа эцэг эхээ зовоолгүй төсөл бичиж, кино продюсерээр ажиллаж, компаниудын пиар төсөл хэрэгжүүлж ирснийг нь би мэднээ мөн батална. Нийгэмд болж буй өчнөөн л сайн үйлийн аянд гар бие оролцоод дуу хоолой нь болоод явж байхад нь далдайгаад нус нааж байсан олон л хүн байсан байхдаа. Хүн тэгээд сайн зүйл хийж байхдаа дуурсагдахгүй мөртлөө худлаа гүтгэлэг явж байхад өлгөж аваад үнэн худлаа г нь мэдэхгүй бичиж өгөх юм. Энэ олон нэрс дунд Анархүү гэдэг нэрийг онцолж аваад хорвоод ганцхан Анархүү байдаг мэтээр битгий дайраачээ!!! Олон ижил нэртэй хүн байгааг санах хэрэгтэй!!! Дээр нэмж хэлэхэд хүүхэн шуухан гээд л өлөв долив гээд гүйж байсныг нь санахгүй байна. Хар тамхи битгий хэл тамхи ч татдаггүй хүн шдээ!!! Хайртай хүнтэй үр хүүхэдтэй хүнийг дайрч доромжлохдоо жаахан болгоомжтой байцгаая хэдүүлээ! Үнэн мөн нь тогтоогтол түр азна! Ямар ч баталгаагүй дурын хүний зургийг энэ байна гээд олон нийтэд нотолгоогүй тавьж болохгүйээ" хэмээн өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлжээ. Хэдий тэд ийнхүү байр сууриа илэрхийлсэн ч эцсийн үнэнг шүүх цагдаа тогтоох биз ээ. 

Эх сурвалж: Seen.mn