Индонезид 14 настай хүү кобра могой тэжээдэг байжээ. Харин нэг өдөр хайртай могойдоо хатгуулан олон нийтийн сайтаар зургаа оруулан тусламж хүсчээ. Үүнийг харсан найз нь түүнийг эмнэлэгт хүргэсэн ч хэтэрхий оройтсон байжээ. Өсвөр насны хүү 12 цагийн дараа нь амьсгал хураасан байна.