Автомашин жолоодон, замын хөдөлгөөнд оролцож яваад бусдын амь насыг хөнөөж, хэргийн газраас зугтсан этгээдийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн зохицуулагчид баривчлан, саатууллаа. Осол гаргасан жолооч 19 настай, Х гэгч байжээ

Осол /2017.12.21/ үүрийн 05:00 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу “БСБ” дэлгүүрийн урд замд гарсан байна. Гэмт этгээд улсын дугааргүй автомашинтай хөдөлгөөнд оролцож, 33 настай, эрэгтэй Б-г мөргөж, аминд нь хүрсэн байна. Цагдаа нар ослын газраас зугтсан Х-г өглөөнөөс эрэн сурвалжилж, шуурхай ажилласны дүнд олж тогтоосон ба тэрбээр хүн дайрсан машинаа Баянхошуунд айлын хашаанд нуусан байжээ.