Бизнестэй амьдралаа холбоод 17 жилийг ардаа үдсэн "Голомт" банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг өнөөгийн төр засгийн удирдлагын шийдвэрийг "Иш чааваас даа" хэмээн шүүмжиллээ.

Тэрээр хэлэхдээ: "1000 хан ногоон цалин аваад баян ангилалдаа тооцогдох гэж Иш чааваас даа. АНУ сарын 1000 ногооны цалинтай хүн ядуусын эгнээнд тоологдож төрөөс тусламж авдаг. Манайд баян анги учир илүү татвар төлөх юм гэнэ", хэмээн жиргэжээ. Мөн тэрээр нэмж хэлэхдээ "Банкинд теллерээс нь эхлээд 10 гаруй жил бусдаас илүү хөдөлмөрлөсөөр арай гэж хэлтэс, салбарын захирал болсон хүмүүс маань 25% хүртэл татвар төлнө гэхээр санаанд нэг л багтдаггүй ээ. Тэд маань бүгд зээлтэй" гэжээ. 

Эх сурвалж: seen.mn