Бизнес, тэр тусмаа тавилга үйлдвэрлэлийн салбарт тун ч амжилттай яваа эрхэм бол “Сохо мебель”-ийн эзэн Б.Жадамбаа боловч сайны хажуугаар саар зүйл зэрэгцэн оршдог нь амьдралын хууль мэт ээ. Эсвэл амжилтандаа эрдсэн эр хүн бусдаас илүүг хүсэмжилэн илүү харж, билүү долоож явдаг нь саар зүйлд хутгах шалтгаан болдог байх. Магадгүй, бизнест ашиг орлогтой яваа залуу бизнесмэнд өрсөлдөгчдийн зүгээс шидсэн чулуу ч энд тэнд нисэж явахыг үгүйсгэх аргагүй.

Ямартай ч тавилга үйлдвэрлэлд толгой цохиж яваа “Сохо мебель”-ийн босс Б.Жадамбаа өнгөрөгч намар өөрийнх нь байгууллагад ажилладаг 22 настай Ж гэх охиныг зодсон учраас цагдаад гомдол гаргасан, үүний шилийг дараад Ж охин амиа хорлосон зэрэгт буруутгагдан шуугиан дэгдээж байв. Тэр ч бүү хэл түүнийг Ж охины үхэлд буруутгасан улмаас оргон зайлсан гэх мэдээлэл ч цацагдаж байлаа. Энэ хэрэгт холбоотойгоор талийгаач охины ар гэрийнхэн хэвлэлд ярилцлага өгч, охины амиа алдсан хэрэг гадны нөлөөтэй, тэр тусмаа захирал нь холбоотой байх хэд, хэдэн үндэслэлийг ч ярьж байсан төдийгүй үүнээс урьд өмнө бас л нэгэн эмэгтэйн үхэлтэй нэр холбогдсон гэх яриа байдаг. Гэсэн хэдий Ж охинтой холбогдох энэ шуугиан намдсан.

Тэгэхээр Б.Жадамбаа энэ хэрэгт холбоогүй, эсвэл өнөөх л хөрөнгө мөнгөний хөлд дарагдсан байх.

Энэ цаг үетэй зуузай холбосон нэг мэдээлэл гэвэл Б.Жадамбаа нь загвар өмсөгч С.Ариунбилэг рүү мессэж илгээн урамшуулал олгож ивээн тэтгэх тухай дурдасныг загвар өмсөгч олон нийтэд дэлгэсэн гээд аргагүй л амжилтандаа эрдсэн эр хүний араншин гаргасан байдаг.

Харин өнөөдөр энэ тухай дуулиан шуугиан өнөөдөр нам жимхэн байгаа ч түүний эхнэр ирээдүйтэй загвар өмсөгч хэмээгдэж байсан н.Монголмаад бол туйлын хүн байдаг хэмээн эх сурвалж хэлж байв. Түүний эхнэр н.Монголмаа нь өдгөө нөхөртэй нь холбогдох энэхүү хэл амнаас холхон шиг буйд амьдрахыг хүсч, гэрийн үйлчлүүлэгчтэй учраас гадагшаа гарахыг ч нэг их хүсдэггүй бөгөөд гадаад орон руу хаа нэг зорчсон шиг амьдардаг тухай мэдээлэл бий. Харин үе тэнгийн бүсгүйчүүд түүнийг аз жаргалтай амьдарч байгааг шагширан магтдаг төдийгүй түүн шиг амьдрахыг ихэд хүсдгээ дурдсан байдаг нь цөөнгүй.

Үнэн хэрэгтээ н.Монголмаа бүсгүй жаргаж явна уу, зовж явна уу гэдэг нь гэрийн үйлчилэгч, гадаад улс орон, брендийн дэлгүүр, мөнгө төгрөгөөр хэмжигдэж байна уу,

амар амгалан, хэл амнаас хол, баяр баясгалантай амьдралаар хэмжигдэж байна уу гэдэгт хамаг учир бий.

Х.Баатар

шуурхай.мн