Хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан хэргээр Б.Дашзэвэгт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс есөн жилийн ял оноолоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Тэрбээр 14 хоногт шүүхийн шийдвэрт гомдол гарган давж заалдах эрхтэй