Австралийн Мельбурн хотын “Hosier lane” нэртэй гудамжны хананд Монголын модель Т.Туяамагийн хөрөг зургийг зуржээ. Энэхүү бүтээлийг зурсан эзэн нь Мельбурны  Урлагийн их сургуульд суралцдаг граффити уран бүтээлч Х.Хоснаран буюу Хиско юм.

Тэрбээр энэ удаагийн бүтээлдээ модель Т.Туяамаа­гаар төлөөлүүлэн халх монгол эмэгтэйн гоо үзэсгэлэнг харуулахыг зорьсон байна. Хиско үүнээс өмнө “Киви” хамтлагийн дуучин Укаг монгол хатны дүрээр, мөн Чингис хаан, монгол баатар, монгол хатдын граффити зургийг Австралийн гудамжны хананууд дээр мөнхөлж байсан билээ. Мөн тэр Австралийн хамгийн том хоёр хот болох Мельбурн, Сиднейд гурван удаа бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан юм.