Сүүлийн үед амар хялбар аргаар мөнгө олох гэсэн Монгол охид цөөнгүй болжээ.

Эдгээр охидын дийлэнх нь насанд хүрээгүй, эсвэл хань ижил үр хүүхэдтэй эмэгтэйчүүд байгаа нь харамсалтай. Өдөр болгон шахуу дуулдах эдгээр мэдээлэл Монголчуудын сэтгэл түгшээх асуудлын нэг хэдийн болжээ. Тэгвэл өчигдөр "Босоо хөх Монгол" бүлгэмийн залуус мөрийтэй тоглож Монгол охидоор зугаагаа гаргадаг Хятадуудыг иргэдийн мэдээллийн дагуу илрүүлж сануулга өгсөн талаар мэдээлжээ.

 “Иргэдийн мэдээллийн дагуу нууцлаг уг амралтын газар орход хятадууд мөрийтэй тоглохын зэрэгцээ насанд хүрээгүй болон 10 гаруй охидыг нэг гэрт байлган түүнээсээ сонгон архидаж дураараа авирлаж байхад нь ухамсарын шанаа өгч холбогдох газарт нь хүлээлгэн өгөв.” хэмээжээ.

Цөөхөн хүн амтай Монголчуудын хойч ирээдүй болсон охид бүсгүйчүүд мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй байгаа энэ явдалд төр засаг хяналт тавихаас гадна бусад охид энэ замналаар явахаас сэргийлж бага балчираас нь ухамсарлуулах үйлсэд анхаарах нь зүйтэй болов уу. 

www.Seen.mn