Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат А.Манкаа, О.Гүнжээ гэх энэ азай буурлууд өнөөдөр 72 жил хамтдаа амьдарсны "ОЧИР ЭРДЭНЭ"-ийн хуримаа хийж байна. Тэд 1946 онд гал голомтоо бадраажээ. А.Манкаа гуай 96 настай, харин О.Гүнжээ эмээ 92 насыг зооголсон буянтай буурлууд юм. Дашрамд хэлэхэд МУ-ын Хөдөлмөрийн баатар Д.Сумьяа тэдний ач охин юм. Амьдралын жаргал зовлонг хамтдаа туулж урт удаан жил "ГЭР БҮЛ" хэмээх эрхэм хариуцлагатай үүргийг нэр төртэй авч яваа буурлуудаас суралцах юм их буй заа.