Японы Хитоцү баши группийн Шёогакүкан компаны хэвлэн гаргадаг Корокоро хошин зурагт номонд Чингис хааныг "Бэлэг эрхтэн" хэмээн доромжилсон тухай мэдээлэл олны дургүйцлыг хүргээд байгаа билээ. Уг асуудалд Шёогакүкан компаны зүгээс Монголчуудаас албан ёсоор уучлал хүссэн тухай Япон улс дахь "Монголын элчин сайдын яам" мэдээлсэн юм. Гэвч Монголчууд зөвхөн уучлал гуйгаад өнгөрөх зүйл биш хэмээн үзэж өнөөдөр Шёогакүкан компаны урд жагсаал зохион байгуулж байна. Харин уг жагсаалд Өвөрмонголчууд дийлэнх байгаа бөгөөд Монголчууд цөөхөн байгаа тухай хэлжээ. 

 

Эх сурвалж: Seen.mn