"Тэнгэрийн орондоо тавтай морилоод 
Тэнүүн тал нутагтаа дахин бууж ирээрэй.
Таниар Монголчууд дутах болно" хэмээн араас нь түмэн олон гашуудах эрхэм нэгэн хүмүүн, хэтийдсэн авьяаслаг, билиг танхай, урлагийн охин тэнгэр Янжинлхам бурхны "эрхийн т...г" хөвгүүн, "Монголын драмын урлагийн нэгэн бурхан, бас Чойжин асан" Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Б.Баатар ах тэнгэрт хальжээ.

"Домогт Ану хатан" жүжгийг Баатар ах "кино шиг" найруулан тайзнаа амилуулж билээ. 
Ойрад Монголын түүхэн жүжиг анх тайзан дээр амилахад зүй ёсоор "онгод нь орж бөөлсөн" тэр хүний үнэхээр билэг танхай авьяас, басхүү хэн хүний тэсэж үлдэхэд бэрх "шалгалтууд" нь миний амьдралын ой санамжид бас нэгэн үл мартагдах хуудас болон эгүрэд хоногшиж ...

Хир баргийн хүн харьцаж ажиллахад бэрх "ааштайхан" энэ найруулагч, яг нүүр тулаад хамтрахад гагцхүү уран бүтээлийн төлөө л чинхүү сэтгэлт хүмүүн байсан даа! Тантай хамтарч нэгэн уран бүтээл дээр ажиллах завшаан тохиосонд би, бид бахархал дүүрэн байнаа.

Ум ма ни бад мэ хум, ум ма ни бад мэ хум...
Сайн төрөл олох ерөөл бүрдэх болтугай!