Энэ өдрийн мэнд. Би 23 настай 2 хүүхдийн ээж, нөхөртэйгээ нэг гэрт ороод 4 жил болж байна. Манай нөхөр ажилдаа сайн, даруухан намайг ажилтай үед хоол хийчихнэ гэрээ цэвэрлэчихэнэ. Төрсөн байхдаа хааяа намайг амрааж байна гээд шөнөдөө хүүхдээ авч унтана. Мундаг эрчүүд болгон муу биш гэдгийг естой утгаар нь харуулна. Тамхи татахгүй гадуур хонож шоу цэнгээн тоглоом нтр гэхгүй бараг сардаа ганц гардаг. 

Тэр үед нь миний уур хүрээд жоохон харамлах хардах гээд байдаг. Зантай юм л даа. Уг нь тэвчдэг гэж боддог боловч өөрийн эрхгүй залгачихсан Хэзээ ирэх вэ гэчээд байх юм, яавал дээр вэ ? Намайг ингэвэл холдоод салаад өөр хүн рүү явуулчих вий гэж бодсон мөртлөө тэгээд байх юм.

Яавал дээр вэ ах эгч нар минь зөвлөгөө өгөөч, миний энэ зан л ярвигтай байна. Бусдаар хэрүүл маргаан байхгүй ээ. Яавал би өөрийгөө хорих вэ? Нэг өдөр яахав гар даа хөөрхий минь гэж бодчихоо л явахаар нь эзгүй оргиол уйтгартай болчих юм. Бас нэг юм асуучихая, маргааш нөхрөө ганц удаа баярлуулдаг юм билүү, юу бэлдвэл яавал баярлах бол оо