Орчин цагийн хамгийн нэртэй онолын физикчдийн нэг Стивен Хокинг 76 насандаа гуравдугаар сарын 14-ний үүрээр Кембрижид байрлах гэртээ насан өөд болсон билээ. Бараг огт хөдлөж чаддаггүй, синтезаторын тусламжтайгаар ярьдаг байсан энэ ер бусын эрдэмтэн Одот ертөнцийн үүслийн асуудал, тухайлбал дэлхий үүссэн онол болон хар цоорхойн онолыг судлаж байсан юм.

Хувь тавилангийн цохилт

“Сүүлийн хагас зуун жил би мөдхөн нас барна гэсэн бодолтойгоор аж төрсөн юм. Би үхэхээс айдаггүй, гэвч үхэхийг яарахгүй байна. Эхлээд би маш их зүйл хийх хэрэгтэй” гэж Хокинг хэлж байжээ.

Сүүлдээ саажилтад хүргэсэн булчингийн хажуугийн хатингаршсан хатуурал өвчний шинж тэмдэг1960-аад оны эхээр Стивенд илрэх болсон байна. Тэгэхэд эмч нар түүнд таагүй онош тавьж,залууг хоёр жил хагас л амьд явна гэж хэлж байжээ. Харинтэд алдаж.

Гэвч хувь тавилан Хокингоор оролдсоор байсан бөгөөд 1985 онд тэр уушигны үрэвслээр хүнд өвдсөн байна. Гуурсан хоолойн мэс засал хийлгэсний дарааХокинг ярьж чадахаа больж, найзнөхөд нь яриа хөрвүүлдэг төхөөрөг – синтезаторыг түүнд бэлэглэн, түүний тэргэнцэрт суурилуулж өгчээ.

Саажсан эрдэмтний хацрын булчин л хөдөлгөөнтэй үлдэж,тэгээд хацрынх нь эсрэг талдмэдрэгч бэхлэж өгсөн байна. Үүний тусламжтайгаар Хокинг ойр хавийн хүмүүстэй харьцахад нь тусладаг компьютерааудирддаг байжээ.

Хүнд өвчин саажилттай эрдэмтэнд идэвхитэй амьдрахад нь саад болоогүй аж. Тэрээр эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлж байсан төдийгүй,хоёр удаа гэрлэж, гурван хүүхдийн эцэг болжээ.2007 онд тэрээр тусгай тоноглосон нисэх онгоцооор Атлантын далайн дээр жингүйдэлд нислэг хийсэн байна.Хокинг сансарт нисэхээр мөрөөдөж, 2009 онд ийм нислэг хийх бодолтой байсан ч, энэ мөрөөдөл биелэх учиргүй байжээ.

Зүгээр л адармаатай зүйлийн тухай

“Надад нэг л энгийн зорилго бий. Энэ нь одот ертөнц яагаад ийм байгаа, энэ бүхэн яагаад оршиж байгааг бүрэн ойлгох зорилго юм” гэж эрдэмтэн хэлж байжээ.

1988 онд Стивен Хокингийн “Цаг хугацааны товч түүх” гэдэг ном хэвлэгдэн гарсан юм. Энэ ном хамгийн гүйлгээтэй номын жагсаалтад 237 долоо хоногийнэ турш бичигдэжбайжээ. Энгийн, машойлгомжтой хэлээр бичсэн шинжлэх ухааны хялбаршуулсан зохиолын энэ гайхалтай бүтээлОдот ертөнц хэрхэн үүссэн тухай, орон зай, цаг хугацааны мөн чанар, хар цоорхой, математикийн зарим асуудлын тухай мэдэх боломжийг өргөн олон уншигчдад олгосон гайхалтай бүтээл юм.

Гэр бүлийн асуудал

Хокингийн хүнд өвчний тухай онош тавьсны дараа Стивен 1965 онд охин дүүгийнхээ найз бүсгүй Жейн Уайлдтай гэрлэжээ. Тэрээр Кембрижийн оюутан байхдаа бүсгүйтэй танилцсан байна. Тэд хоёр хүү, нэг охинтой болжээ. Гэвч эхнэр, нөхрийн харилцаанд ан цав гарч, Жейн өөр хүнд хайртай болсон байна.

1990 оноос Стивен, Жейн хоёр тус тусдаа амьдрах болж, дараа нь албан ёсоор салсан байна. 1995 онд Хокинг өөрийнүйлчлэгч Элайн Мэйсонтай гэрлэжээ. “Энэ бол ёстой гайхалтай. Би хайртай эмэгтэйтэйгээгэрлэлээ” гэж тэр хэлж байсан аж. Гэвч тэд 2006 оны намар салжээ.

Британийн аугаа их 100 иргэний нэг

2002 онд Стивен Хокинг Би-би-си-гийн гаргасан хамгийн аугаа 100 британи хүний жагсаалтын 25-д бичигдсэн юм. Түүний яг дээр нь хатан хаан хоёрдугаар Елизавета бичигджээ.

Хокинг ертөнцийн төгсгөлийн тухай

Стивен Хокинг Одот ертөнц үүссэн тухай бичихдээ, хүн төрөлхтөний хувьд орчлон ертөнцийн төгсгөлийн тухай эрэгцүүлэн бодлохгүй байж чадаагүй аж. Тэр цөмийн дайн, хиймэл оюун ухаан, генийн инженерчлэлийн аргаар бий болгосон вирус, дэлхийн дулаарал гэсэндөрвөн асуудал ертөнцийн төгсгөлийн шалтгаан болж болох тухай таамаглал дэвшүүлсэн юм.