"21000" реалити шоунд оролцсоноос хойш ард түмэндээ гэнэн цайлган хэмээн үнэлэгдээд байсан жүжигчин Р.Адъяа эхнэрээ хэрцгийгээр зодож гэмтээсэн хэмээх мэдээлэл өчигдөр цацагдсан билээ. Тэгвэл уг хэргийг өөрийн фэйсбүүкээр дамжуулж ил болгосон хохирогчийн найз бүсгүй хүчирхийлэгчийг ил болгосныхоо төлөө өөрөө ч мөн сэтгэл зүйн хувьд хүчирхийлэлд өртөж байна гэжээ.

Тэрээр: "Хүчирхийлэлд өртсөн найзыгаа өмөөрсөн биш давхар Монголын ард түмнээр доромжлуулаад сэтгэл зүйн хүчирхийлүүлэлд өртчих юм байна л даа. Яасан муухай хувиа хичээсэн бэртэгчин зантай юм бэ. Хөөрхий бүсгүй адгийн хүний арьс нөмөрсөн араатны гарт үхчихвэл тэгээд та нар хохьнээ эр эмийн дунд бүү жороол, надад падгүй, сайн эхнэрийг сардаа нэг нэг зод гэх мэт үг хэлээд сууж байх уу. Ямар аймаар хатуу сэтгэлтэй, Ямар аймаар хүний мөсгүй болчихсон юм бэ... Та нарын нүдэн дээр эхийг чинь барьж аваад зодоод байвал ямар санагдах уу. Ялангуяа тэр Адъяаг өмөөрсөн хүүхнүүд ямар их юм бэ. Ах дүү эцэг эхээсээ хол хүүхэдтэй эмэгтэйг элэг бариад гэрт нь ирж хэвтчээд болоогүй даварсан нөхөртөө зодуулаад хаана хандахаа мэдэхгүй арга ядахдаа найз нөхдөөсөө тусламж хүсэж байна шүүдээ. Цагдаа дуудаад ирээд шүүх эмнэлэгт үзүүл өргөдлөө өг гээд яваад өгдөг. Төр иргэнээ хамгаалахгүй байхад ийм харгислал газар аваад байгаа юм шдээ. Нэг удаагийн асуудлаар ингэж бгаа юм биш. Давтан даварсаар эмэгтэй хүний тэсвэр тэвчээр барагдаад ард түмнээсээ тусламж хүсэж арга ядахдаа пост бичүүлж суухавдээ. Маш олон эмэгтэйчүүд охид хүүхдүүд өнөөдөр хүчирхийлэлд өртөж амиа алдаж, тахир дутуу, сэтгэлийн гүн шархтай амьдарч байна. Эмэгтэйчүүдийн хорих ангид олон сайхан ээжүүд аргагүй хамгаалалт хийж биеээ хамгаалахдаа эр нөхрөө алаад үр хүүхдээ асрамжын газар өгөөд шаналж суугаа. Энэ хуулиа эргэж нэг хараачээ. Олон хүүхдүүд гэр бүлийн хүчирхийллээс болж эцэг эх нь салж сарниад өнчирч хоцорч байна. Олон олон эмэгтэйчүүд гэр бүлийх хүчирхийллээс болж өрх толгойлж амьдрах гэж зүдэрч явна. Олон сайхан охид зэрлэг балмад Монгол эрчүүдээс болж харийн эртэй сууж байна. Бид цөөхүүлээ шдээ. Бид нэгдэж биенээ хамгаалж хайрлаж чадахгүй бол энэ улс чинь мөхлөө. Увайгүй нэг нь улс төрд орж эх орон ард түмнээ хүчирхийлж байна. Монгол улс нь гадныханд хүчирхийлүүлж байна. Ингээд бодохоор бид хүчирхийлэлтэйгээ эвлэрсэн улс бололтой. Маш ихээр харамсаж байна..." гэжээ.

www.Dorgio.mn