Сайн байцгаана уу би эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг жирийн нэг л залуу. Гэрлээд 8 жил болж байна. Би хэдэн жилийн өмнө хүнд өвчин тусаад ажлаасаа гараад энгийн групптэй гэртээ ажилгүй байгаа.

Би архи тамхи хэрэглэдэггүй янз бүрийн хэрэг төвөг тарьж араар нь тавьж байгаагүй ээ Сүүлийн үед эхнэрээ ойлгохоо байлаа ааш зан нь өөрчлөгдөөд юм л болвол загнаж зандрахыг илүүд үздэг боллоо эвээр хэлж болох юман дээр уураар түрий бариад хүний хийснийг үнэлэхгүй болохоор урам хугарах юмаа

Дээрээс нь манай эхнэр шоудах баранд орох дуртай нээх архи уухгүй ч гэсэн Гарсан үедээ 2 3 с нааш ирэхгүй.Гэхдээ намайг хуурч байгаагүй ээ Би шөнөжингөө санаа зовоод унтаж чадахгүй Би гэрээ цэвэрлэж хүүхдүүдээ усанд оруулж хичээлд нь хүргэж өгч ажлаас ирэхэд нь хоол бэлэн асуудал юу байнаа би хайр халамжаар огт дутаагаагүй.Манай хүний ажлаасаа ирээд хийдэг зүйл хоолоо идчээд кино үзээд утсаараа оролдоод хэвтчихдэг бараг гэртээ хийдэггүй ажлын 5 хоногт ажлын 8 цагаар ажилладаг.

Зарим үед 2 хүүхэд, аав ээж минь байхгүй байсан бол үхчихмээр санагдах юм.Надаас юу хүсээд байдаг юм бол хүмүүс минь надад зөвлөөч энэ хүнийг яах вэ