Авилгатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

ОНЗ-ийн дарга Г.Баасан “Өнөөдөр АТГ-ын хугацаа нь дууссан даргын асуудал яригдаж байгаа. Энэ дарга бол Монголын авлигачдыг хамгаалсан сүүлчийн найдвар байсан юм уу гэдэг сэтгэгдэл төрөхүйц асуудал өрнөж байна. АТГ-ын дарга сайн ч ажилласан бай, муу ч ажилласан бай хуулийн хугацаа нь дууссан. Монгол улс бол хуулийн дагуу амьдардаг орон. Нэгэнт хуулийн хугацаа дууссан учраас дараагын асуудал яригдах нь хууль ёсны учраас энийг огцруулах гэж байна, солих гэж байна, улс төрийн агуулгаар явагдаж байна гэсэн мэдээллүүдийг өнөөдрөөс таслан зогсоох ёстой. Х.Энхжаргалын оронд хэн ч байсан хугацаа дууссан асуудал хөндөгдөх байсан. Авлигачидтайгаа тэмцэж чаддаггүй АТГ-ынхан Монголын авлигачдад гишгэх боломж олгосон байсан. Гадаад дотоодын авлигад идэгдсэн бүлэглэлүүд одоо айхтар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдаж байна. Транспэрэнси интернэшнл 2015 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг авлигад идэгдсэн гэж гүтгэж гүжирдэж байсан. УБТЗ-ын дарга Жигжиднямаа, ЗТН-ын дарга Г.Төмөрбаатар нарыг яллаглагчдаар татах санал прокурорт гаргасан ч одоо хүртэл татаагүй. Энэ хүмүүс ажилаа хийгээд явж байгаа. АТГ авилгачдыг өөгшүүлж байна. АТГ-аас ХОМ-ээ гаргадаггүй, бусад хүмүүсийн ХОМ-ыг ч дэлгэдэггүй. Авилгатай тэмцэх газрын дарга шинэчлэгдэх ёстой. АТГ-ын нэг мөрдөн байцаагч бүхэл бүтэн нэг хотхонтой байгаа талаар мэдээлэл ирсэн. Үүнийг шалгана гэв. 

Мөн түүнийг АТГ-ын даргад өөрийнх нь нэр дэвшиж байгаа талаарх асуусан асуултанд “Сонирхолтой хүн дарга болдог зарчим хаана байна. Би өөрийнхөө нэрийг дэвшүүлээгүй. Энэ хүн ажил хийх боломжтой гэж үзсэн ард түмэн миний нэрийг дэвшүүлсэн. Үүрэг өгвөл үүргээ биелүүлнэ, үүрэг өгөхгүй бол би дарга болъя гэж сайн дураараа явахгүй”. Мөн олон нийтээс ирж байгаа гомдлын шинжтэй мэдээллийг цаашид шалгаж, цаг тухайд нь мэдээлж байх болно” гэлээ.