УИХ-ын гишүүн  Ж.Энхбаяр сүүлийн үед Туул  голын асуудал болон БОАЖЯ-тай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэх болов.

Хамгийн сүүлд гэхэд “Монголын нууц товчооны 850 жилийн ойд зориулаад  шонхор шувууг үндэсний бахархалт шувуугаар зарлаад, хилээр гаргахыг Монгол Улс хорьсон юм. Засгийн газар, БОАЖ-ын нууц тогтоол гаргаад 750 шонхор шувууг зарсан байна. Үүнтэй холбоотойгоор олон сая ам.долларын асуудал гарч ирнэ. Гааль, тагнуулын байгууллагын бүхий л мэдээлэл ирсэн. Экспортоор гарсан, ачигдсан байна” хэмээн мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан тухайн үед БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан Д.Оюунхорол мөн байр сууриа илэрхийлээд байна.  Тэрээр  “Ж.Энхбаяр гишүүн, аливаа зүйлд ямар ч үндэслэлгүйгээр, сэтгэл хөдлөлөөр хандаж, улс төрийн “попорсон” мэдэгдэл хийж явдаг гэж би хардаг. Их баримжаа, баримтгүй ярьдаг. Улстөрч хүн өөрөө од болох гээд бусдыг гүтгэж болохгүй. Тэр тусмаа төрийн албаны ажилтнууд руу дайрах, илэрхий байдлаар дээрэлхээд байгаа юм шиг хандах нь зохимжгүй үйлдэл. Тийм учраас аливаа шийдвэрүүдийн талаарх мэдээллийг цаасан байдлаар байдлаар харж, тоо баримттай нь танилцчихаад ярих хэрэгтэй” гэжээ.

 

Эх сурвалж:www.polit.mn