Сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ сэтгэлээ хуваалцах гэсэн юм . Би одоо 6 сартай жирсэмсэн. Нөхөр маань хотод байгаа тэнд тоглолттой байгаа болохоор 9 сараас нааш ирэхгүй за гол учир юу вэ? Гэхээр би eр нь л их хартай хүн нөхрийгөө байнга хардана.

Юу хийж бна яаж бна гээд бараг байнга утас шөрмөсийг нь ухаж тагнаастай. Энэ байдлаас бүр манай нөхөр залхаж байгаагаа хэлж байсан. Гэхдээ л би өдөр бүр л тэр надад хайртай болов уу? Гээд л их бодох вм. Одоо би охинтойгоо хадмынд байгаа. Нөхөр саяхан ирчихээд явсан. Гэвч фэйсбзүүктээ миний найзын хүсэлтийг хүлээж аваагүй. Сая ирэхэд нь утсыг нь шалгасан чинь баахан хүн блоклосон байна лээ. Би нэг охиныг санаандгүй наад чинь хэн юм гэж асуусан би танихгүй ээ л гэж бна. Дараа нь харсан тэрийг блоклосон байсан.

Би тэр охинруу нь чат бичээд нөхрийнхөө зургийг явуулаад энийг таних уу гэсэн ямар ч холбоогүй зүгээр л найзууд гэсэн мөртлөө намайг блоклочихсон . Тэгээд би нөхрийнхөө өөр фэйсээр нь ороод манай эхнэр чат бичээ юу гэсэн чинь тиймээ эхнэрийгээ намайг битгий дарамтлаад бай гэж хэл өөр яриад байх юм бхгүй гэх юм.

Надад болохоор сонин санагдаад байхий? Бас тэрнээс болж нөхрийгөө тэр чинь хэн юм юу юм гэж баахан уурлуулсан. Нөхөр надад итгэсэнгүй юунд хардаад байгий гэх юм. Би бүр яах учраа ч олохгүймаа. Хий хардаад байна уу? Нуршсанд уучлаарай