Өнөөдөр ихэнх нутгаар дулаан, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг сануулав.

Мөн энэ сарын 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, 20-21-нд шилжих  шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.