Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн  аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орж, говь тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.

2018 оны 05 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, хур тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 12-17 хэм, Алтай өвөр говиор 20-25 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас  орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөх өдрөөс сэрүүсч 13-15 хэм дулаан байна.