*Бага зэргийн бороотой, өдөртөө 16-18 градус дулаан /7*11/
2018/07/11
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус, Алтайн өвөр говиор 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 14-19 градус, бусад хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.