Ердөө 30 минутанд бүтэн 24 цагийн турш том хөхтэй болгодог гоо сайхны үйлчилгээ 2012 оноос хойш Японд дэлгэрчээ. Токио хотын эмнэлэгт хийдэг энэ эмчилгээг зарим нь Үнсгэлжингийн Хөх томруулах үйлчилгээ гэж нэрлэдэг.

Учир нь тариа хийлгэн хөхөө томруулахад 30 минутын хугацаа орох ч энэ маргааш гэхэд хэвийн хэмжээндээ ордог. Гоо сайхны тариа хийлгэснээр хэвийн хэмжээтэй хөх нь хуучнаасаа нэгээс хоёр дахин томордог. Хэрэв энэ үйлчилгээг авахыг хүсвэл 5000 иен буюу 42 орчим доллар л хангалттай гэнэ.

Сүүлийн үед олон хүний анхаарлыг татах болсон энэ тариаг Холливудын эмэгтэйчүүд ихээр хэрэглэдэг гэх дам яриа ч гарах болжээ. Майл Сайрус, Кендал Женнер гэх алдартнууд үе үе том хөхтэй болсон нь энэ тариатай холбоотой гэж хардах хүн олон байдаг гэнэ.