"Ex" пабын эзэн Алекс Льюис 2013 оны 11-р сарын 17-нд 33 насандаа гэнэт ухаан алдаж унасан байна. Түүний биед мэдрэгдэх зовиур тийм ч хүнд биш байсан тул үүнийг энгийн ханиад хэмээн бодож ойшоосонгүй.

Гэтэл хэдэн өдрийн дараагаас түүний бие эрс муудаж яаралтай эмнэлэгт үзүүлэхэд Нора адреналин хэмээх халдвар бүх биеэр нь тархсан гэх таагүй мэдээг сонсчээ. Энэ нь Англи 33.000 хүн тутмын нэгд  тохиох ховор төрлийн халдварын гаралтай өвчин аж. Эмч нар түүнийг амь насаа алдах магадлал 97% хэмээн үзэж байсан ч Алекс Льюис эхнэр, хүүхдийнхээ дэмжлэгтэйгээр хорвоод дахин амьдрах боломжтой болжээ. Гэвч энэ бүхэн тийм ч амар байсангүй.

Алекс эмнэлэгт өнгөрүүлсэн 12 сарын хугацаанд дөрвөн мөч болон уруулаа алдсан байна. Энэ бүхний дараа Алекс: "Миний төрхийг харах хайрт эхнэр Люсид минь ямар байх бол гэж хамгийн түрүүнд бодогдсон" хэмээжээ. Түүний эхнэр Люси хэлэхдээ: "Түүнийг би амьд байгаад чин сэтгэлээсээ баярлаж байна. Одоо би түүнтэй кофе уунгаа ярилцах боломжтой боллоо. Тэр бол энэ дэлхий дээрхи цор ганц хувь хүн шүү дээ.

Тэр байхгүй бол би өөр хэн ч түүнийг минь орлож чадахгүй" гэжээ. Алекс эмнэлгээс гарч гэртээ ирэхэд түүний дөрвөн настай хүү нь аавдаа үнсүүлэхээс гурван удаа татгалзсан нь Алексд үе мөчөө алдахаас ч хүнд байсан тухай өгүүлжээ. Харин одоо Алексын гэр бүл хамтдаа энэ бүхнийг ардаа хийж "Ex" пабыг гэр бүлийн хамт ажлуулахын зэрэгцээ интерьер дизайнераар ажилдаг байна. 

www.Seen.mn