“Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагч О.Энх-Эрдэнэд өөрийгөө хөгжүүлж, цаашлаад эх орныхоо нэрийг олон улсад гаргах ховорхон боломж олджээ.

Тэрээр тун удахгүй Америкийн нийслэл Вашингтон Д.C. хотоос холгүй орших Виржиниагийн Олон Улсын Их Сургууль (Virginia International University)-д суралцахаар явах гэж байна.

Тус сургуулийн төлөөлөгчид саяхан Монголд айлчлаад буцсан бөгөөд О.Энх-Эрдэнэд англи хэлний эрчимжүүлсэн сургалтад хамрагдахын зэрэгцээ хүссэн мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалах 100 хувийн сургалтын тэтгэлэг олгож буйгаа мэдэгджээ.