Барбара Комб гэх эмэгтэй төрсөн эцгийнхээ амь насанд хүрч байшингийн арын цэцэрлэгт газар булсан хэргээр есөн жилийн ял сонсон шоронд хоригдожээ. 

Түүний хувьд хийсэн хэргээ 10 жил гаруй нуужээ. Барбара 2006 оны нэгдүгээр сард Английн Манчестер хот дахь эцгийнхээ байшинд амарч байхдаа ширээ дээрх хайрцагт байсан гэрэл зургийг харжээ. Үүнийг харсаны дараа 51 настай тэрбээр хүүхэд ахуй насны бараан дурсамжаа эргэн санажээ. 

Тэрбээр 40 гаруй жилийн турш эцгийнхээ бэлгийн дарамтанд байсан хүүхэд ахуй насны зураг нь тэр хайрцагт байжээ. Үүний дараа цэцэрлэгээс хүрз авчиран зочны өрөөнд амарч байсан 87 настай эцгийнхээ толгойг цохин амийг нь хороожээ. 

Гэмт хэргээ үйлдсэний дараа эцгийнхээ цогцосыг хивсэнд ороож цэцэрлэгт хүрээлэн дэх байшингийн хажууд нүх ухан түүнийг булсан байна. 

Үүнээс хойш 12 жил өнгөрсөн ч Барбара хийсэн хэргээ нуусаар явжээ. Түүний хамаатан садангууд эцгийг нь асуухаар нь эмнэлэгт өөд болсон гэж хэлж, хөршүүд нь харин гэрээсээ явсан гэж бодсоор хэн ч гэмт хэргийг аллагыг анзаараагүй бөгөөд сураггүй болсон хөгшин эрд санаа зовоогүй гэнэ. 

Эцгийнхээ үхлийн олон жилийн турш нууж, бүр түүний 240 мянган доллартэй тэнцэх хэмжээний тэтгэвэрийн мөнгийг авсаар байжээ. Харин 2018 оны нэгдүгээр сард дүүргийн нийгмийн ажилтнууд Кеннет Комбс буюу түүний аавтай уулзахаар ирэх үед энэ хэрэг ил болжээ. 

Барбара Комбс одоо 63 настай бөгөөд гэм буруугаа хүлээж, шүүхээс есөн жилийн ял сонсчээ. Харин шүүхэд өгсөн мэдүүлэгтээ, түүний эцэг нь таван настайгаас нь хойш 40 гаруй жил охиноо бэлгийн хүчирхийлэл амсуулсан гэжээ. Үүнээс гадна түүнийг 6-9 настай байхад нь зургийн газар аваачин нүцгэн зургийг нь авахуулж байжээ. Түүнчлэн хамгийн анхны хүүхэд нь эндсэн бөгөөд эцэг нь түүний аав байсан  аж.