Малайзийн 41 настай Че Абдул Карим гэх эр хоёр эхнэрийн зургаан хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд нь 5-18 настай. Гэтэл түүнд хоёр эхнэр багадан гурав дахь хуримаа хийжээ. 

Түүний энэ удаагийн сонголт нь 11 настай охин аж. Тэрбээр амьдрал тааруу нэгэн найзынхаа охиныг эхнэрээрээ сонгон бэр гуйсан гэнэ. Ядуу найзынхаа өрийг дарж, оронд нь охиныг нь авсан малайзи эрийн энэ гэрлэлтийг дэлхий нийтээр ихэд шүүмжлэн эсэргүүцсэн юм. 

Малайзийн хууль тогтоох газраас энэ гэрлэлтийг хууль бус гэж үзсэн ч охин одоог хүртэл Чегийн эхнэр хэвээр байгаа аж. Хуулийн байгууллагаас түүнийг 200 еврогоор торгосон байна. Охины хувьд тэрбээр 16 насандаа хөгшин эрийн сүйт бүсгүй болохоор тохиролцжээ. Малайзид 16 нас хүрсэн иргэнийг албан ёсоор гэрлэхийг зөвшөөрдөг аж.