Хайр дурлалд нас хамаагүй гэж үнэн болов уу
2018/08/27
Сайн байцгаана уу? Өөрөөсөө үе мултарсан хүнтэй уулзаж, бүр үерхдэг болохыг юу гэж ойлгодог вэ? Би 20той миний уулздаг залуу 30тай.
Тэр бүх зүйлийг өөрийн хүчээр босгосон, олон жил солонгост ажиллаж амьдарч байгаад ирсэн. Одоо барилгын компанид менежер хийдэг. Хамгийн чухал нь надад маш их халамж тавьдаг. Ер нь яг л миний зөв явсны шагнал юм болов уу гэж бодогддог. Надад бол үнэхээр сайн ханддаг.
Гол нь олон насны зөрөөтэй болохоор найзууддаа хэлэхээр боль боль л гэх юм. Би яавал дээр вэ цаашдаа харьцсаар байх уу, холбоогоо таслах уу? Хайр дурлалд нас хамаагүй гэж үнэн болов уу?!
Зочин · 2018/08/29
12 наснаас дээш үе мултардаг байх шүү. Сайхан хосууд болоорой.
Зочин · 2018/08/28
тэнэг ээ 12 оос дээш үе мултардаг юм
Zochin · 2018/08/28
chinii l amidral chi ooroo hvnii vgeer amidrahgvi shdee yum vzej nvd tailsan er hvniig hairlanaa
Зочин · 2018/08/27
Найз маань 35 тай эхнэр нь 25 тай 2 хүүхэдтэй сайхан л амьдарч байна. Чамтай суух юм уу найзуудтай чинь суух юм уу. Чиний сонголт уу найзуудын чинь сонголт уу.
Монгол хүн · 2018/08/27
10 насыг үе мултарсан гэдэггүй л дээ... 12-с дээш л үе мултарна даа...