Японд дэгдсэн "Жеби" хар салхины улмаас 7 хүн нас барж, 200 гаруй хүн бэртжээ
2018/09/05

Япон улсад сүүлийн 25 жилд тохиогоогүй хүчтэй хар салхи дэгдэж их хэмжээний хохирол учраад байгаа юм.
"Жеби" хар салхи цагт 216 км-ын хурдтайгаар Японы баруун эргийг дайран өнгөрч улмаар сая гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Одоогийн байдлаар 200 гаруй иргэд хүнд хөнгөн хэлбэрээр бэртэж, 7 хүн нас бараад байгаа аж. Япон улс нь байгалийн гамшгийн эрсдэлтэй бүсэд байрладаг билээ. Өнгөрөгч долдугаар сард Японд их хэмжээний бороо, хар салхины улмаас 200 гаруй хүн амиа алдсан юм.
- 1

- 2

- 3

- 4

- 5

- 7

- 8

- 9

- 10

- 11

- 12

- 13







