Монголын ардын хөгжмийг орчин үеийн болон жаз хөгжимтэй, Монгол ардын бүжгийг орчин үеийн бүжигтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн "Арга Билэг" хамтлаг өчигдөр "Дээлт" хэмээх анхны цомгоороо нэрлэсэн тоглолтоо хийлээ.

Бүжиг болон хөгжим хослосон энэхүү сонирхолтой тоглолтын найруулагчаар төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам ажиллажээ. Түүнчлэн тус хамтлагийн уран бүтээлээр "Дэв" киноны дууг хийсэн юм.