Их, дээд сургуулийн нэр хүнд тогтоож буй босго оноогоор дүгнэгдэх ёстой
2018/10/05
Монгол улс ердөө гуравхан сая гаруй хүн амтай. Тэдгээрийн дийлэнх хувийг 16-аас дээш насны хүүхэд залуус эзэлдэг. Нэг жилд дунджаар ЕБС-ыг 10 мянга гаруй залуус төгсдөг гэж үзэхэд тэр хэмжээний хүүхэд, залуус элсэлтийн шалгалт өгч их, дээд сургуульд элсдэг.
Манайд төрийн өмчийн болон хувийн хэвшлийн гээд 100 гаруй их, дээд сургуулиуд одоогоор үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж буй. Жил ирэх тусам чанартай, чанаргүй нь мэдэгдэхгүй сургуулиудын тоо нэмэгддэг хэдий ч тэдний дунд боловсролыг эрхэмлэсэн чанартай сургуулиуд байхыг ч үгүйсгэхгүй.
Гэхдээ дээрх чанаргүй, бэлэг тэмдэг мэт болчихсон сургуулиуд одоог хүртэл оршин тогтнож буй нэг хүчин зүйл нь элсэлтийн шалгалтын босго оноо. Хувийн сургуулиуд ч гэлтгүй төрийн өмчийн гарын таван хуруунд багтах сургуулиудын босго оноо ч “улсын сургууль” гэхээргүй хэтэрхий бага гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Өөрөөр хэлбэл улсын сургуулийн босго оноо хэдий хэмжээний өндөр байна тэр хэмжээгээр тухайн сургуулийн нэр хүнд, сургалтын чанар сайн байх учиртай гэж ойлгогддог баймаар. Гэтэл манай төрийн өмчит их сургуулиуд үүний эсрэг.
Байж болох хамгийн бага оноогоор босгоо өндөрлөчихсөн сургуульд хэн дуртай н л орно. Хэдий олон залуусыг дээд боловсролтой болгох хүсэл чармайлт бий байж болох ч тэдэн дундаас хэд орчим нь чанартай боловсон хүчин болох вэ? Монгол улсын хөгжилд дээр дурдсан босго оноонд тэнцэхээр хэмжээний боловсон хүчин хэрэгтэй болохоос, их сургууль төгссөн гэх “хоосон толгой”-той диплом өвөртөлсөн “нөхөд” хэрэггүй л болов уу.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан тушаалаар, 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480, коллеж болон орон нутгийн их сургуульд 400 байхаар тогтоосон. Гэвч энэ шийдвэрээс болоод Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудын удирдлага тухайн үедээ боож үхэхээс наагуур тэвдэж байсан удаатай. Учир нь ерөнхий шалгалтын оноог 400-480 болгож огцом өсгөхөд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн дээд боловсрол эзэмших боломжийг зориудаар хязгаарлаж, олон залуус ажилгүйчүүдийн эгнээнд шилжих эрсдэлтэй хэмээн тэд үзэж байсан.
Тэдний хэлсэнчлэн 400 оноогоор өндөрлөгдөж төгссөн хүн болгон ажлын байран дээр гарах хэмжээний чадвартай, мөн гарах ажлын байрны хангамжтай бол өнөөдөр ажилгүйчүүдийн тоо хэд дахин буурвал буурахаар болсон цаг хугацаа өнгөрсөн. Мөн түүнчлэн их, дээд сургуулиуд Монголын ирээдүйн хөгжлийг түүчээлэх боловсон хүчин гэдэг талаас нь харж, эх орондоо мэргэжилтэн бэлтгэхэд анхаардаг байсан сан бол жилд төгсөж буй оюутнуудын 30 гаруй хувь нь ажлын байраар хангагддаг гэсэн статистик дүгнэлтэд амаа хамхиулахгүй л байсан байх.
Т.НОМУН
ENE.MN
DONOR · 2025/07/14
Эрхэм ноён/хатагтай,
gmail.com хаягаар бидэнтэй яаралтай холбоо барихыг зөвлөж байна.
"Адитяпрадхан" эмнэлгийн бөөрний донор яаралтай шаардлагатай байгааг бид олон нийтэд мэдээлмээр байна. Бөөрөө өгөхдөө 100 хувь үнэнч, нухацтай ханддаг хүмүүс 780,000 ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой.
Сонирхсон хандивлагчдыг dr.pradhan.urologist.lt.col@
Мөн та манай албан ёсны вэб сайтаар дамжуулан манай бүсийн төв оффис руу холбогдож болно: https://www.drpradhanurologist
Анагаах ухааны салбарт 28 гаруй жилийн туршлагатай бид танд мэргэжлийн өндөр ур чадвар, сэтгэл ханамжийг баталгаажуулж байна. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал яаралтай шаардлагатай байгаа өвчтөнүүд байгаа тул таны шуурхай хариу үйлдлийг маш их үнэлж байна.
Хүндэтгэсэн,
Адитиапрадхан эмнэлгийн эмнэлэг